Бидний тухай

Бидний тухай

MCC FOODS ХХК нь 2014 онд экспорт, импортын эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Хятад, Орос, Вьетнам, Энэтхэг, Узбекстан, Казахстан, Малайз зэрэг орнуудтай хуурай хүнсний чиглэлээр хамтран ажиллаж, "Лидер", "Kitchen King", "Angel" зэрэг дэлхийн брэндүүдийг Монголын зах зээлд нутагшуулсан. Өнөөдөр бид "Лидер Вэйт", "БМБ Хүнс Трейд", "БМБ Эко Хүнс" охин компаниудаараа дамжуулан Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүр, супермаркет, зах бөөний төвүүд болон орон нутгийн 7,500 гаруй худалдааны цэгт бүтээгдэхүүнээ хүргэдэг. Бидний зорилго дэлхийн брэнд болсон бараа бүтээгдэхүүнийг Монголд нутагшуулж, иргэдийн хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллах явдал юм. 2021 онд Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарсан.

Эрхэм зорилго, үнэт зүйлс

Эрхэм зорилго

Дэлхийн шилдэг брэндүүдийг Монголд танилцуулдаг нийгмийн хариуцлагатай компани болох.

Алсын хараа

Дэлхийн шилдэг брэндүүдийг Монголд нэвтрүүлэх.

Үнэт зүйл

  • · Хэрэглэгч
  • · Брэнд
  • · Чадамжтай ажилтан
  • · Тогтвортой хөгжил

Уриа үг

Хамтын хүч, бидний амжилт

2014–2026

Алхам алхмаар өөдөө тэмүүлсэн хөгжлийн замнал

2014
"MCC ФҮҮДС" ХХК үүсгэн байгуулагдаж, хуурай хүнсний импортын эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэв.
2015
БНХАУ, ОХУ, Вьетнам, Малайз зэрэг орны хуурай хүнсний компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлэв.
2016
Орон орны сортын цагаан будааг "Лидер" нэрээр брэндлэж, "Лидер Вэйт" компаниар зах, бөөний төв, орон нутагт маркетинг эхлүүлэв.
2017
ISO 9001, ISO 14001 олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, БНХАУ-ын "Анжель" брэндийн албан ёсны дистрибьютор эрх авав. ОХУ-ын "Руссоль" давс, "Торговый Дом Башхим" сода, Сибирийн цуу зэрэг брэндүүдийн дистрибьютор боллоо.
2018
Өөрийн болон импортын бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүр, супермаркетад түгээхээр "БМБ Хүнс Трейд" компанийг байгуулав.
2020
БНХАУ, ОХУ-аас 40 гаруй нэр төрлийн бараа импортолж, "БМБ Эко Хүнс" компаниар дамжуулан хөлдүү, хуурай хүнсийг ресторан, аж ахуйн нэгжид бөөний үнээр нийлүүлж эхлэв.
2021
Дэлхийн "Kitchen King" брэндийг Монголд нутагшуулж, Монголын ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарав.
2022
Малайзын "Able Perfect" компанийн албан ёсны дистрибьютор эрх авч, 1,500м² шинэ агуулах ашиглалтад орлоо.
2023
ОХУ-ын "Сигма" компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютор боллоо.
2024
БНСУ-ын Hwasan компанийн албан ёсны дистрибьютор эрх авч, 700м² шинэ агуулах ашиглалтад орлоо. Туркийн Azim Imalat, Arden Makarna брэндүүдийг Монголд түгээж эхлэв.
2025
Туркийн BERRAK гоймон, Хятадын Kimnami, Туркийн Palermo зайтуны тосны Монгол дахь албан ёсны дистрибьютор боллоо. Хүрээ Амгалан, Хүрээ Сонсголонд тус бүр 3,000м² хоёр шинэ агуулахаар сүлжээгээ өргөтгөж, Hadai Source-той стратегийн түншлэл байгуулав.
2026
Yoton брэндийн бүтээгдэхүүнийг импортолж эхэлсэн бөгөөд HUHU PASTE брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч боллоо.