БИДНИЙ ТУХАЙ
МСС ФҮҮД ХХК нь 2014 онд экспорт, импортын эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. БНХАУ, ОХУ, ВЬЕТНАМ, ЭНЭТХЭГ, УЗБЕКСТАН, КАЗАКСТАН, МАЛАЙЗ зэрэг орнуудтай хуурай хүнсний чиглэлээр хамтран ажиллаж байна. 2015 онд “Орон орон”-ны дээд сортын будааг МУ-д “Лидер” брэндээр таниулж эхэлсэн бөгөөд охин компани болох “ЛИДЕР ВЭЙТ” компаниар зах, бөөний төв, хөдөө орон нутгаар худалдан борлуулж эхэлсэн. 2017 онд БНХАУ-ын “АНЖЕЛЬ” брэндийн МУ дахь албан ёсны дистрбьютор болсон. ОХУ- ын “РУССОЛЬ” компаний экстра соль давс, “Торговый дом Башхим” компаний Сода пишевая, Сибирский уксус компаний олон төрлийн уксус, Узбекстан улсын “Султан Агра” компаний олон төрлийн үзэм, хатаасан жимсийг албан ёсны дистрбьюторын эрхтэйгээр ажиллаж байна. Бидний үйл ажиллагаа өргөжин тэлсээр импортын бараа бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүр, супермаркетуудад жижиглэнгийн худалдааг “БМБ ХҮНС ТРЕЙД ХҮНС” компаниар дамжуулан борлуулалт хийж байна. БНХАУ, ОХУ бусад улс орнууд нийлсэн 40 гаруй нэр төрлийн /орон орны цагаан будаа, шар будаа, хатаасан жимс, үзэм, дрож, уксус, пүнтүүз, сода, давс, самар/ бараа бүтээгдэхүүнийг импортлосон. 2020 онд хөлдүү болон хуурай хүнсний бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр ресторан, аж ахуйн нэгж байгууллагуудад худалдан борлуулахаар “БМБ ЭКО ХҮНС ХХК”- иар дамжуулан борлуулж байна. Бидний зорилго дэлхийн брэнд болсон бараа бүтээгдэхүүнийг МУ-д нутагшуулж, иргэдийн хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллах юм. 2021 онд МУ-ын ТОП 100 аж ахуйн нэгж байгууллагаар шалгарсан.
КОМПАНИ ХҮЧИН ЧАДАЛ
125
Нийт ажилчдын тоо
11
Га газар талбай
21
Нийт брэнд
15
Өдөрт хүлээж авах хүчин чадалтай вагон
120
Төрлийн бараа
5000м2
Агуулахын хэмжээ
7500
Худалдааны цэг.
45
Түгээлтийн машин